📱 Samsung утсанд eSIM суулгах заавар

2026 оны 01 сарын 24

📱 Samsung утсанд eSIM суулгах заавар

Аялалд гарахдаа интернеттэй байх нь зайлшгүй чухал билээ. Манай GLOBAL eSIM нь танд хурдан, найдвартай холболтыг санал болгож, уламжлалт SIM карт ашиглахгүйгээр хүссэн орондоо аялах боломжийг олгож байна.

Доорх алхмуудын дагуу, eSIM-ээ хялбархан суулгаж, идэвхжүүлээрэй.

⚠️ Анхаарна уу: Таны Samsung утас eSIM дэмждэг байх шаардлагатай.

  • Та дуудлага хийх товчлуур дээр даран *#06# кодыг оруулхад танд EID гэсэн үг харагдаж байвал дэмждэг гэсэн үг.
  • Интернет холболт (Wi-Fi эсвэл мобайл дата) байгаа эсэхийг шалгана уу.
  • Та манайхтай холбогдож Аяллын Global eSIM QR кодоо аваарай.

🔹 Алхам 1

Settings (Тохиргоо)Connections (Холболт) руу орно.

🔹 Алхам 2

SIM managerAdd eSIMScan QR code–г сонгоно.

🔹 Алхам 3

Манайхаас авсан eSIM QR кодыг уншуулна.

🔹 Алхам 4

QR код амжилттай уншигдсаны дараа Add / Confirm дарж eSIM-ийг нэмнэ.

🔹 Алхам 5

Mobile networks хэсэгт орж:

  • Mobile data → eSIM-ээ сонгох
  • Data roaming → ON болгоно

✅ Ашиглах зөвлөмж

  • eSIM-ээ очих улсад очоод идэвхжүүлэхийг зөвлөж байна
  • Wi-Fi орчинд суулгавал илүү найдвартай
  • QR кодыг нэг л удаа уншуулна

ТА ДООРХ ВИДЕО ЗААВАРЧИЛГААТАЙ ТАНИЛЦААРАЙ 🥰

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл