Манай брэндийн өнгө төрх үзмэн ягаан буюу Lavender, энэ нь “аялал, амар амгалан, итгэл” гэсэн утгыг илэрхийлдэг. Бид зүгээр нэг интернэт бүтээгдэхүүн биш, харин аялагчдын аяллын туршлагыг өөрчилж буй брэнд юм.
Global SIM-ийн хамгийн гол үнэ цэнэ бол итгэл, хялбар үйлчилгээ, сэтгэл ханамж.
Бидний зорилго, гадаадад зорчиж буй хүн бүрийг дэлхийн хаана ч санаа амар, найдвартай интернэттэй байлгах.
Олон улсын 160 гаруй улсад тасралтгүй сүлжээтэй, 24 цагийн техник тусламжтай, олон мянган хэрэглэгчийн итгэл дээр тулгуурласан үйлчилгээгээрээ бид Монголдоо анхдагч байсаар байна.
Ирээдүйд бид технологийн шинэ шийдлүүд, онооны урамшууллын систем, илүү уян хатан үнийн нөхцөл, хэрэглэгчдэд зориулсан тусгай аппликейшн зэрэг олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна.
Биет SIM болон eSIM хоёрын хурд, сүлжээ, чанарын ялгаа байхгүй. Хоёулаа тухайн улсын хамгийн сайн операторын сүлжээг ашигладаг. eSIM нь илүү орчин үеийн, QR кодоор суулгадаг дижитал шийдэл бол биет SIM нь уламжлалт хувилбар юм.eSIM дэмждэггүй утас хэрэглэдэг бол санаа зоволтгүй, бид танд биет SIM картаар хүргэж өгнө. Аль алийг нь дараагийн аялалдаа дахин ашиглаж болно.
Хүргэлтийн хувьд: Улаанбаатар хот дотор 1–2 хоногийн дотор таны хаягаар хүргэж өгнө. Харин орон нутагт бол “унаанд тавьж” хүргэдэг.
Товчхондоо, хаанаас ч захиалж, хэдхэн минутын дотор дата-гаа идэвхжүүлэх хамгийн хялбар арга бол GLOBAL SIM юм.
GLOBAL SIM үйлчилгээ 100% дижитал болсон тул та хаанаас ч, хэдхэн минутын дотор захиалж болно.
Facebook, Instagram, WhatsApp, WeChat, Viber зэрэг сүлжээнд “Global SIM Store” гэж хайгаад мессеж бичихэд л хангалттай. Мөн globalsim.mn вэбсайтаар зочлон онлайн захиалга өгөх боломжтой. Манай үйлчилгээний зөвлөхүүд танд дараагийн алхмуудыг нэг бүрчлэн чиглүүлнэ.
Манай GLOBAL SIM-ийнхэн яг энэ eSIM, биет SIM хосолсон үйлчилгээг Монголд анх нутагшуулсан брэнд юм. Хоёр жил гаруй хугацаанд давхардаагүй тоогоор 60 мянга гаруй хэрэглэгчдэд үйлчилж, 98% сэтгэл ханамжийн үнэлгээ авсан.
Сэтгэл ханамж болон хэрэглэгчдийн тоо өндөр байгаа нь бид, Дэлхийн хаанаас ч, аль ч цагийн бүсээс бидэнтэй холбогдож буй хүмүүст зориулж 24 цагийн дуудлагын төвөөр дамжуулж шуурхай үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
Мэдээж, улс улсын найдвартай, өндөр хурдны сүлжээ, хямд үнийн уян хатан бодлого маань ч манай брэндэд хэрэглэгчид итгэж, хүмүүс ам сайтай байдгийн гол үзүүлэлтүүд юм.
Тийм ээ, GLOBAL SIM нь бараг бүх төрлийн ухаалаг утас, таблет, iPad-д таардаг. Өөрөөр хэлбэл, та ямар брэндийн утас хэрэглэдэг байх нь хамаагүй iPhone, Samsung, Huawei, Xiaomi, эсвэл iPad байлаа ч ялгаагүй.
Сүүлийн үеийн утаснууд eSIM буюу дижитал SIM технологийг дэмждэг болсон. Энэ тохиолдолд та биет SIM хийх шаардлага байхгүй, ердөө QR код уншуулахад л SIM таны утсанд сууж, хил даваад л дата автоматаар ажиллана.
Харин арай хуучны эсвэл, eSIM дэмждэггүй утас хэрэглэдэг бол санаа зоволтгүй, GLOBAL SIM-ийн биет SIM картыг ашиглаж болно.
Ямар ч хувилбараар хэрэглэсэн, интернэт холболтын хурд, сүлжээний чанарын хувьд ялгаа байхгүй. Харин eSIM нь илүү орчин үеийн, тав тухтай, цаг хэмнэсэн шийдэл юм. Мөн аяллын үед маш тохиромжтой.
Тиймээс хаана ч явсан, ямар утас хэрэглэдэг байлаа ч GLOBAL SIM бол таны аяллын найдвартай дата холболт юм.
1.Үнэ ба зориулалт – Тухайн гадаад улсад зарагддаг SIM картууд урт хугацаагаар амьдрах хүмүүсийн зориулалттай, үнэ өндөр байдаг бол GLOBAL SIM нь зөвхөн аялагчдад зориулсан, илүү боломжийн үнэтэй багцтай.
2.Хэрэглээний хялбар байдал – Салбар дээр биеэр очих шаардлагагүй. Хил гарахаас өмнө онлайнаар eSIM эсвэл биет SIM авах боломжтой.
3.Дахин ашиглах боломж – Нэг удаа суулгасан SIM карт дараагийн аялал бүрт дахин ашиглах боломжтой нь хэрэглэгчийн зардлыг эрс бууруулдаг.
Та манай 24/7 онлайн чат, утас: 7535-3355, 9961-3355, 8036-3355, 8936-3355 дугааруудаар олбогдоно уу.
Бид таны eSIM, дата СИМ, багцын хэрэглээ болон бусад асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө.
Түлхүүр үг: харилцагчийн тусламж, 24/7, утас, шуурхай үйлчилгээ
Тухайн орны операторын дэд бүтэц, LTE/5G хамрах хүрээ, салхины байдал, та утсаа аль газарт ашиглаж буй гэх мэт нөхцлөөс шалтгаалан хурд өөрчлөгдөнө.
GlobalSIM нь нэр хүндтэй операторуудтай гэрээтэй тул аль болох тогтвортой, хурдтай үйлчилгээг санал болгож байна.
Түлхүүр үг: сүлжээний хурд, LTE, 5G, дэд бүтэц, тогтвортой үйлчилгээ
eSIM: Захиалга хийсний дараа танд манайхаас QR код илгээгдэнэ.
Утасны “Settings” → “Cellular / Mobile Data” → “Add eSIM” хэсэгт ороод QR код уншуулж install хийнэ.
Физик СИМ: Шинэ картаа утсандаа хийж, утасны тохиргоон дээрээс /data roaming / дата роуминг сүлжээний тохиргоог асаана.
Эдгээр үйлдлийг хийгээд Airplane mode асаагаад унтраахад тухайн улсын опертатор компанийн сүлжээнд холбогдоно.
Түлхүүр үг: eSIM идэвхжүүлэх заавар, биет СИМ, физик СИМ тохиргоо, QR код
Сүүлийн үеийн ихэнх
iPhone (iPhone XS ба түүнээс дээш),
Samsung Galaxy (S20 ба түүнээс дээш зарим загвар),
Google Pixel цуврал, болон өөр бусад Android 10+ үйлдлийн системтэй ухаалаг утаснууд eSIM дэмждэг.
Таны утас eSIM дэмждэг эсэхийг бидний бэлтгэсэн гарын авлагаар шалгах боломжтой.
Түлхүүр үг: eSIM дэмждэг утас, iPhone eSIM, Samsung eSIM, Pixel eSIM
GlobalSIM нь гадаадад аялах хүмүүст зориулсан Аяллын дата СИМ, eSIM үйлчилгээ үзүүлдэг.
Та манай дата багцуудаар дэлхийн хаана ч интернэтэд шууд холбогдож, найдвартай, хурдтай сүлжээг ашиглах боломжтой.
Түлхүүр үг: GlobalSIM, олон улсын дата, гадаад роуминг
eSIM гэдэг нь embedded SIM гэсэн үг бөгөөд биет бус SIM юм.