👋 Фукуок аялалын тэмдэглэл...🤭

2026 оны 01 сарын 09

👋 Фукуок аялалын тэмдэглэл...🤭

👋 Фукуокт очиж хүний тоонд орсон аялалын тэмдэглэл...🤭

Хөгшин залуу хөөрхөн хөөрхөнгүй бараг бүгд л энэ газарт ирээд аялаад зугаалаад наргиад үзсэн юм шиг байналэээ. Яг би л дутаад байгаа юм шиг санагдаад байсын сэтгэл амарлаа🫠 Аялалын үеэр хэрэг болох мөн анхаараад авахад буруудахгүй байх гэж бодсон зүйлсээ та нартаа хуваалцая✌️👉

 1. Нарны тос🙏- Их халуун нарны илч нь ч хурц болохоор эмзэг арьстай хүмүүст их хэцүү санагдсаг. Хүүхдүүд ч байн байн далай pool-д орж сэлээд байдаг болохоор арьс нь хуурайшаад орой нь түлэгдсэн арьсаа care хийх гэж бас л бөөн уйлаан майлаан болно шүү дээ😂😂 Тиймээс савлагаа томтой бие болон нарны тос заавал авч яваарай

 2. Хэрвээ бага насны хүүхэдтэйгээ хамт явж байгаа бол Монголоосоо хоол болчхоор бэлэн юм аваад явах хэрэгтэй юм байналээ. Гадны хурц2 амтлагчтай хоол идэж чадахгүй болохоор байн2 амттан л идэх гээд байсан. За тэгээд есөн жорын амттан хольж хутгаж идэхээр яах нь ойлгомжтой🤢🤧🤒( энэ дээр тусад нь зөвлөгөө оруулнаа🤭👇) Тийм болохоор аль болох нутгийн брэнд болсон хоолнуудаасаа авч явбал их амар санагдсан. Талын Монгол их амар санагдсандаа❤️

 

 3. За бие өвдлөө эмч эмнэлэг бараадяаа.... Энэ үнэхээр хүндрэлтэй байсан ойлголцохгүй бага насны хүүхэд болохоор юу нь өвдөөд байгааг бид нар ч мэдэхгүй эмчдээч хэлж чадахгүй😪 Эмнэлгийн үзлэг эм тарианы тариф нь ер нь үнэтэй талдаа санагдсаан. Эндээсээ хэрэг болох ойр зуурын эмнүүдээ аваад ябвал их амар санагдсан шүү😌

 4. Хэлтэй бол хөлтэй..... Энэ үг чинь орчин үед өөрчлөгдчихсөн юм байналээшд😂 

Интернэттэй бол асууудалгүй✌️ Манайх аялалдаа Global Sim Store - Гадаадад зорчигчийн Интернэт Дата СИМ энэ газраас дата сим авч явсан үнэхээр амар байсан. Esim биетэй сим гээд аль аль нь байдаг юм билээ. Хаа явсан газраа хүссэн апп-руугаа орж болно банкны аппууд хүртэл асуудалгүй орчихно ❤️ Үнийн хувьд ч боломжийн хямд санагдсандаа🫠🫠 Дараагийн аялалдаа ч танайхыг сонгоно оо👏

 

За тэгээд бичээд байвал бичихээр юм их байна ооо😂..... Анхны аялалын тэмдэглэл гэхэд дажгүй шүү🤭 Дараагийн аялалын тэмдэглэлээ энэ группдээ бас оруулнаа🫶

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл