Аялалд гарахдаа интернеттэй байх нь зайлшгүй чухал билээ. Манай GLOBAL eSIM нь танд хурдан, найдвартай холболтыг санал болгож, уламжлалт SIM карт ашиглахгүйгээр хүссэн орондоо аялах боломжийг олгож байна.
Доорх алхмуудын дагуу, eSIM-ээ хялбархан суулгаж, идэвхжүүлээрэй.
1. eSIM-ийг суулгахын өмнө бэлтгэлээ хангах
- iPhone загвар тань eSIM дэмждэг эсэхийг шалгана уу. (iPhone XR болон түүнээс хойших загварууд eSIM дэмждэг.)
- Та дуудлага хийх товчлуур дээр даран *#06# кодыг оруулхад танд EID гэсэн үг харагдаж байвал дэмждэг гэсэн үг.
- Интернет холболт (Wi-Fi эсвэл мобайл дата) байгаа эсэхийг шалгана уу.
- Та манайхтай холбогдож Аяллын Global eSIM QR кодоо аваарай.
2. eSIM-ийг QR кодоор идэвхжүүлэх
- iPhone утасныхаа Settings (Тохиргоо) цэс рүү орно.
- Cellular (Гар утасны сүлжээ) эсвэл Mobile Data (Мобайл дата) цэсийг сонгоно.
- Add eSIM (eSIM нэмэх) гэсэн сонголтыг дарна.
- Use QR Code (QR код ашиглах) сонголтыг дарж, манайхаас өгсөн QR кодыг камер ашиглан уншуулна.
- Дэлгэц дээр гарч ирэх зааврын дагуу Add Cellular Plan хэсгийг дарж, eSIM-ээ суулгана.
- Done (Дуусгах) товчийг дарж тохиргоогоо хадгална.
3. eSIM-ээ идэвхжүүлж ашиглах
- Settings > Cellular хэсэгт орж, eSIM тань идэвхтэй байгаа эсэхийг шалгана.
- Хэрэв та 2 SIM ашиглаж байгаа бол Primary (Үндсэн) болон Secondary (Нэмэлт) сүлжээний тохиргоог хийнэ. Жич: Таны утасны SIM-нүүд ямар ч нэрээр суусан байж магадгүй.
- Cellular / Mobile Data > [eSIM нэр] > Data Roaming-ийг асаах.
- Cellular Data (Мобайл дата) дата ашиглах Глобл SIM-ээ сонгоно.
Түгээмэл асуултууд (FAQ)
1. Миний iPhone eSIM дэмждэг эсэхийг яаж мэдэх вэ?
- Settings > General > Cellular гэж ороход Add eSIM гэсэн товчлуур харагдаж байвал болно.
2. Би нэгэн зэрэг хэдэн eSIM ашиглаж болох вэ?
- iPhone загвараас хамаарч 1-2 eSIM-г идэвхтэй ашиглах боломжтой.
3. Хэрэв би eSIM-ээ устгавал дахин ашиглаж болох уу?
- Хэрэв та eSIM-ээ устгавал, манайхаас дахин идэвхжүүлэлтийн код авах шаардлагатай.
4. eSIM-ийн QR-ийг өөр утсанд тохируулж болох уу?
- QR-ийг нэг л удаа уншуулах болон нэг л утсанд суулгах шаардлагатай. Өөр утсанд суулгах бол шинээр авна.
ТА ДООРХ ВИДЕО ЗААВАРЧИЛГААТАЙ ТАНИЛЦААРАЙ 🥰